Tuesday, April 20, 2010

Эхлэл

За ингээд анхны бичлэгээ эхлэе.
Юу гэж эхлэдэг билээ дээ. Ам үг 2 нэг л эвлэж өгөхгүй юм. Бусад хүмүүс шиг уран цэцэн бичдэг цээжний үг нь даанч байхгүй юм. За тэглээ ч уран цэцэн бичих нь гол зорилго минь биш болохоор нээх санаа зовох юм алга. Гол нь хэрхэн хүсэл сонирхол нэг залуусыг олж санаа бодлоо солилцох вэ гэдэг л гол санаа зоволт минь болоод байна даа. Санаа зоволт ч юу байхав дээ хүсэл минь гэх үү дээ.
Дотор минь үргэлж бодогдож булиглаж байдаг хүсэл минь залуу насандаа зөвхөн өөрийн төлөө хувиа бодож амьдрах биш чадах чинээгээрээ бусдын төлөө амьдрах юмсан гэж боддог юм. Ажлынхаа бусад цагаар илүү цаг их л гарах юм. Тэрүүгээрээ амжуулаад хэдэн зүйл эхлүүлчих юмсан гэж бодогдоод л байна.
Санаануудаа хөөрхөн гэгч нь цэгцлээд дараа нь бичлэг болгон оруулнаа. Гол нь хэн нэгэн уншвал хэхэ. Заза бичиж байтал хэрэгтэй хүндээ хүрнэ гэж найдаал бичээд байя даа. Одоо шууд ингэнэ тэгнэ гэдгээ бичье гэсэн арай боломгүй санагдаад жаал оршил бичиж байгаад дуусгачий. Бас хажуугаар нь өөртөө цаашдын бичлэгт нь амжилт хүсчихье хэхэ. Над шиг өөртөө амжилт нтр хүсдэг хүн байдаг болуу. Заза ингээд дуусгая даа.